Чингэлтэй дүүрэгт гарсан галын улмаас 2 албан хаагч бэртэж, 1 албан хаагчийг эрэн хайж байна

Өнөөдөр /2024.04.08/-ний өдрийн өглөөний 10 цаг 28 минутад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуунд байрлах “Миний” сүлжээ дэлгүүрийн барилгад гал гарсан гэх дуудлага мэдээлэл тухайн дүүргийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тодруулбал, Баянхошуунд байрлах “Миний” сүлжээ дэлгүүрийн барилгад гал гарсан гэх дуудлага, мэдээллийн дагуу 12:30 минутад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг гарсан байна. Ангийн бие бүрэлдэхүүн 12:37 минутад иржээ. Дөрвөн алба хаагч объект руу нэвтрэн орж  галын хайгуулыг хийж голомтыг илрүүлж, унтраах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан байна. Энэ явцад хоёр албан хаагч угаартан Цэргийн төв эмнэлэг рүү хүргэгдсэн бол нэг албан хаагчийг эрэн хайж байна. Одоо галыг бүрэн унтраахаар 6 ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна.

Уг галын талаар НОБГ-аас, Объект гурван давхар бөгөөд нэг давхар, B1, B2 давхруудтай. Тухайн объектод лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр зэрэг дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг байжээ.  Гал давхар бүрдээ тархсан, шатаж тослох материал ихтэй, өндөр температурт хүн орох нөхцөлгүй байгаа юм. Гал бүрэн унтраагүй, хайгуулын ажиллагаа дуусаагүй байгаа гэх мэдээллийг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *