Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зодсон хэрэг гарчээ
Өсвөр насны охид нэгийгээ зодож байсныг болиулж, шалгаж эхэлжээ.
ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 15:00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн угсармал байрны урд тоглоомын талбайд хэсэг бүлэг хүүхэд нэг охиныг зодоод, дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдыг очиход 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны насны гурван эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг болиулж, хүүхдүүдийг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Одоо шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.