|

“Дэлхийн өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн 2024”-д оролцох багууд шалгарлаа

Япон Улсын Энтрепренершип хөгжлийн төвөөс олон улсын түвшинд зохион байгуулдаг “Global Youth Entrepreneurship Challenge” уралдаан “Уур амьсгалын өөрчлөлт ба хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд гурван үе шаттай явагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой тус уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулж, англи болон монгол хэл дээр 3, 3 баг тус тус шалгарлаа. Ингэхдээ “Хэт их хэрэглээний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашигласан шинэлэг санааг гарган бизнесийн төлөвлөгөө боловсруулах” сэдвийн дагуу 10 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлдөв. Түүнчлэн англи хэл дээрх багууд 2024 оны тавдугаар сарын 25-нд Япон Улсад болох “Дэлхийн өсвөрийн энтрепренеруудын тэмцээн 2024”-т оролцох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *