Хотын стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгалаа

Нийслэл хот 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулжээ. Эдгээр ажлын хэсэг хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлүүдийг арилгуулж эхэлсэн байна.

Тухайлбал, дөрөвдүгээр Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны замаас “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Энэ хүрээнд явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгуулсан байна.

Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлүүдийг арилгуулж буй ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулна. Мөн хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *