5 дугаар сард УБ хотын бүх иргэд вакцинжуулалтад хамрагдаж дуусна

Халдварын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор хатуу хөл хориог дахин 15 хоног буюу 5 дугаар сарын 8-ны өдрийн 6 цаг хүртэл сунгасан билээ.

Энэ хугацаанд дархлаажуулалтын үйл ажиллагаа эрчимтэй явагдах бөгөөд одоогоор нийслэл хот даяар 160 гаруй явуулын болон тогтмол цэгүүд ард иргэдийг вакцинжуулж байгаа бөгөөд 5 дугаар сарын дунд үе гэхэд нийслэл Улаанбаатар хотод оршин суугаа бүх иргэдээ вакцины эхний тунгаар дархлаажуулсан байна гэлээ.

Одоогоор вакцины хангамж хангалттай байгаа бөгөөд 5 дугаар сарын 5 гэхэд эхний тунгаа тариулсан бүх иргэд 2 дугаар тунгаа бүрэн тариулсан байх аж.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *