Мутацид орсон халдварлал эрсдэл өндөртэй ч эмчилгээний арга барил адилхан
Эрүүл Мэндийн Яамны Сайд С.Энхболд мутацид орсон халдварын тухай дэлгэрэнгүй мэдээллээ.
Вирусын халдвар мутацилагдаж, Английн мутаци буюу UK вариантууд манай улсад хэд хэд бүртгэгдсэн бөгөөд 3 нь Турк улсаас тээвэрлэгдэн орж ирсэн аж.
Тэгвэл манай улсын хүн ам дундаас хоёр UK Вариант бүртгэгдсэн ч хэр хэмжээнд цаашаа тарсан нь тодорхойгүй байгаа гэлээ.
Мутацилагдсан хэлбэрт вакцин үр дүнгүй гэх мэдээлэл тодорхойгүй, батлагдаагүй бөгөөд хэдий эрсдэл өндөр, тархалт хүчтэй, нас баралтын тоо олонтой ч эмчилгээний арга барил, хөл хорио, сахих гам адилхан байна гэлээ.