“Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн гэрт нэгжлэг хийж байна
Яг одоо /2024.04.15/-нд ЭЦА-наас “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн гэрт нэгжлэг хийж байна. Үргэлжлүүлэн ажлын байранд нь очиж нэгжлэг хийнэ гэх мэдээлэл байна. Яг одоогоор ямар үндэслэлээр ийнхүү шалгаж, нэгжлэг хийж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр нэгжлэг хийж байгаа гэх мэдээлэл байна.
Түүнчлэн, энэ цаг мөчид мөн “Баян” Р.Базараагийн ажлын байранд нэгжлэг хийж байгаа юм. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа аж.