“Карантин-14” шоу нэвтрүүлэг Засгийн Газраас ямар ч санхүүжилт аваагүй
Хатуу хөл хорио үргэлжилж буй эдгээр өдрүүдэд үзэгчдэд хүрч буй Карантин-14 нэвтрүүлэг 7 өөр сувгаар шууд дамжуулагдаж байгаа.
Тэгвэл өчигдөр уг нэвтрүүлэг нь Засгийн Газраас санхүүжилт авч, Соёлын Яамны зүгээс 1,5 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үзэгчдэд хүрч байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, нийгэмд бухимдал үүсгээд байсан юм.
Харин өнөөдөр УОК хатуу хөл хориог сунгаж байгаатай холбоотой мэдээлэл өгөх үеэрээ уг нэвтрүүлэгт улсын зүгээс ямар ч төсөв гаргаагүй, санхүүжилт өгөөгүй гэдгээ мэдэгдлээ.
Татвар төлөгч 7 өөр телевизийн редагци хоорондоо хамтран нэгдэж, хатуу хөл хорионы үеэр үзэгчдийг хөгжөөхөд зориулан уг нэвтрүүлгийг хийж байгаа аж.