Халдварын эсрэг 694 резидент эмч нар ажиллаж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ.
Тус эмч нар коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалт хяналтанд ажиллах юм.
Эрүүл мэндийн салбарынханхалдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байна.