Нийт 5408 хүүхэд халдвар авч, 1725 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Өнгөрсөн хугацаанд нийт 5407 хүүхэд КОВИД-19 халдвараар өвдсөн ба өнөөдрийн байдлаар 1725 хүүхэд эмчлэгдэж байна.

Хүүхэд вирусыг тарааж буй гол шалтгаан нь үзүүлэх шинж тэмдэг багатайгаар өвчилдөг байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Хөдөө орон нутгуудаар тусгаарлах байрын хомсдол үүссэнтэй холбогдуулж зарим газар нөмрөх хөнжилгүй, хүйтэн өрөөнд байна гэх мэт мэдээллүүд гараад байгаа. Энэ бүхэнд нэг бүрчлэн аймаг сумдын эмнэлгийн байгууллага, засаг даргуудад нь мэдээ мэдээлэл, заавар көвлөгөө өгч ажиллаж байна. Эмчилгээний хувьд өвчлөлийн байдал хүнд, хөнгөн эсэхээс хамааран хүүхдэд үзүүлж буй эмчилгээний арга барил өөр байдаг ба хүндэрсэн, биеийн байдал тааруу хүүхдүүдийг Эх Нялхас хүлээн авч эмчилж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *