Нийт 1263 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13000 гаруй иргэдээс PCR шинжилгээ авснаас шинээр 1263 тохиолдол батлагдаж, харамсалтай нь 5 хүн нас баржээ. Мөн нийт эдгэрч гарсан хүний тоо 487 байна.
86 настай эрэгтэй 4 дүгээр сарын 14-нд онош нь батлагдаж, 71 гастай эрэгтэй 4 дүгээр сарын 15-нд онош нь батлагдаж, 74 настай эрэгтэй 4 дүгээр сарын 14-нд онош нь батлагдаж, 72 настай эрэгтэй 4 дүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, 77 настай эмэгтэй 4 дүгээр сарын 21-нд онош нь батлагдаж тус тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч өвчний хүндрэлийн улмаас нас баржээ.
Дотоодын халдвар 1260 байсан бол эмнэлгийн нөхцөлд, улаан бүсээс халдвар авсан 3 эмнэлгийн ажилтан бүртгэгдлээ.
Нийслэл улаанбаатар хотод 1144 тохиолдол харин орон нутгуулаас 116 тохиолдол илэрсэн байна.