3 настай хүүхдийг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироожээ
Дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирчээ.
Тухайлбал, 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургадугаар хороо Нүхтийн задгайд “Mercedes Benz” маркын автомашины жолооч нь гурван настай хүүхдийг мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарсан байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Унадаг дугуйтай автомашинд мөргүүлэх хэлбэрээр- хоёр , мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-нэг тус тус бүртгэгдсэн байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.