Дугуйтай хөдөлгөөнийг бүрэн хорино
Халдварын тархалтыг хумих, вакцинжуулалтыг үр дүнтэй болгох зорилготой хатуу хөл хорионы дэглэмийг 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 4-сарын 25 хүртэл тогтоохоор болсон ч өчигдөр уг хугацааг сунгах шийдвэрийг ЗГ батлаж, 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл дахин тогтоосон билээ.
Өнгөрсөн 13 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн 15 байгууллагын ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр тогтоосон цагийн хуваарийн дагуу зорчиж, машины улсын дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцож байсан.
Мөн дугуйтай иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байсан ч дахин сунгасан 14 хоногийн хугацаанд буюу 5 дугаар сарын 8 хүртэл ундаг дугуйн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?