УРИЛГА: “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудыг урьж байна
“ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
1. Сургалтын хөтөлбөртэй байх;
2. Мэргэжлийн багштай, багшлах эрхийн үнэмлэхтэй байх;
3. Сургалтын орчны стандарт нөхцөлийг хангасан анги танхим, дадлагын орчинтой байх Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага MNS 6541:2015 /стандартын 10 дахь хэсэг;
1. Сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгаа институтэд ирүүлэх
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Сургалтын хөтөлбөр /Хөтөлбөрт дүгнэлт гаргуулаагүй байж болно, зөвхөн сургалтын хөтөлбөрийг khaliun@institute.gov.mn хаягаар ирүүлэх/
4. Сургалтын онолын болон дадлагын байр /өнгөт зураг хавсаргах/
– Өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар ирүүлэх;
– Түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулсан байх /хүчинтэй хугацаатай/;
5. Сургалтын хэрэглэгдэхүүн, Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт ирүүлэх /өнгөт зураг хавсаргах/;
6. Багшийн материал
– Хөдөлмөрийн гэрээ;
– Мэргэжлийн үнэмлэх болон дипломын хуулбар;
– Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар;
#ЖИЧ:
1. Материал хүлээж авснаас хойш нөхөж материал авахгүйг анхаарна уу.
2. Ирүүлсэн материалын дагуу ажлын хэсэг сургалтын орчинтой танилцана.
3. Бүрдүүлэх материалыг цаасаар ирүүлэх
4. Тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулж байсан бол давуу тал болно.
#Материал_хүлээн_авах_хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн төв байр, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, Замын цагдаа, 55-р байр, 2 давхар
Утас: 95028687, 99106282