Бенз, портертой мөргөлдөж ослоор 1 хүүхэд, 4 том хүн гэмтжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Богдхан уулын “Бага Тэнгэрийн-Ам”, Дүнжингаравын гудамжны автозам Бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 16:59 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн  “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн.

Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /28 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, Ө /38 настай, эмэгтэй/,  /7 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *