Өмгөөлөгч Г.Батбаярыг алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад ханджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад эрэн хайх хүсэлт өгсөн байна.
Энэ талаар ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна” гэв.