Х.Нямбаатар: Дүнжингаравын замыг дэлбэлсэн “Дашваанжил” хохирлыг барагдуулах ёстой

Дүнжингаравын уулзварт болсон ослын хохирлыг хэн барагдуулах талаар хотын дарга Х.Нямбаатар хариулт өглөө.

Тэрээр, “Дүнжингаравын уулзварын дэлбэрэлтийг үүсгэсэн Дашваанжил гээд компани байгаа. Хэвлэлийнхэнд очоод балай юм яриад яваад байна лээ. Хууль, шүүхийн байгууллага хурдан дүгнэлтээ гаргаад Дашваанжил компани төлөх ёстой. Улсын онцгой комисс улсын нөөцөөс 2,6 тэрбум төгрөгийг шилжүүлээд та нар учраа ол гээд бол “гал”-аа Нийслэл рүү шидчихлээ гэж ойлгосон. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хариуцалгүй компани сүйтгэсэн, сүйтгэлийг засах ёсгүй. Би ААН-үүдийг дуудаж уулзъя.

Нөгөө шивэртэй гээд хөлөө тайрахгүйтэй адил уулзалт хийж гарц гаргалгаа хайя. Маргааш уулзалт хийж энэ асуудлыг зөв зүйтэй голдирлоор нь явуулмаар байна. Тэр Дашванжилын нөхөрт хандаж хэлэхэд чи хэвлэлд очоод захиалга өгөөд хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү. Бид нар ямар ч буруугүй гэж яриад байх юм тэгээд би очоод тэсэлчихсэн юм уу.

Гааз асгараад дэлбэрэлт үүсээд эрдэнэт хүний амь үрэгдсэнийг Монголчууд нийтээрээ л харсан. Энэ компанийг лацдаж, ломбодож байгаад хөрөнгө мөнгийг гаргуулаад асууддаа шийдэх ёстой. Энэ ганцхан Нийслэлийн асуудал биш” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *