Х.Нямбаатар: Хотын төвд ойр нэг га газрыг хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөр худалдана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэл дотоод, гадаад бонд гаргах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахад гарсан алдаануудыг дүгнэсний эцэст Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийг УИХ-аар батлуулсан.

Нийслэлд замбараагүй байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх нэртэй төслүүдэд төр оролцож, цэгцэлнэ. Ингэхийн тулд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан 158 га газар дээр 12,000 айлын орон сууцыг нийслэл барьж, Сэлбэ голын усны урсцын тохируулгын хиймэл нуурын төслийг хамтад нь хийнэ.

Улмаар Таван буудал, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эхийн баруун талын айлуудын 1,000 га газрыг орон сууцаар сольж, газрын төлөвлөлт, дэд бүтцийг хийж, барилгын компаниудад худалдана. Хотын төвд ойр нэг га газрыг хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөр худалдана гэж төлөвлөж байна. Барилгын компаниудад газрыг худалдаж, таван жилийн хугацаанд 2.4 их наяд төгрөгийг олно. Гүйцэтгэлээр орон сууцны санхүүжилтийг босгоно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *