|

Халагдах гэж байсан цэргийн алба хаагч өөрийгөө боомилсон хэрэг гарчээ

Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч өчигдөр /2021.04.24/ малын хашаанаас боомилж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас татагдсан халагдах цэрэг 25 настай Х нь өчигдөр буюу 2021оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Байлдагчийн хувьд цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Байлдагч Х “малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд өөрийн бүсээр хоолойгоо боомилон амиа хорложээ. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч удалгүй араас нь гарсан боловч анхны тусламж үзүүлэхэд оройтсон байжээ.

Чухам юуны улмаас ийм алхам хийсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *