“МУИС-ийн Байгалийн ухааны салбарт 3.2 голчоос дээш дүнтэй сурвал төлбөрийг 100 хувь хөнгөлнө”

МУИС физикийн ангиа хааж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Тэгвэл энэ талаар тус сургуулийн хэвлэлийн ажилтан Г.Билгүүн цахим хуудсаараа дамжуулан залруулга хийлээ.

Тэрбээр “МУИС-ийн физикийн ангийг хаагаагүй. Цаашид ч хаахгүй. Харин ч энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элсэн орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсан нь 100 хувь болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр курсдээ сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100 хувь төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link