С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос эхэлж хуваарилагдана

Үүнийг дагаад стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг энэ агуулга учраас ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдолтой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгож өгснөөс биш зарчмын том өөрчлөлт гараагүй. Ганцхан зарчмын өөрчлөлт гарсан. Тэр бол “Стратегийн орд газар эзэмшигч нь нэг эзэмшигчийн хувь эзэмшилт нь 34 хувиас их байхгүй байх”. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар эзэмших компаниуд аль болох нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Оюутолгой шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ ямар нэгэн нөлөө байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжээд явж байгаа төслүүд өмнө байдгаараа, явдгаараа л явна.

Мөн энэ жилийн ногдол ашиг хуваарилж байгаа асуудал бол Оюутолгой төслийн хувьд биш. Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос эхэлж хуваарилагдана.

Энэ бол манай өөрийн 34 хувийг эзэмшигч Эрдэнэс Оюу Толгой компанийн хувьд яригдаж байгаа асуудал” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *