|

Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийн нээлт боллоо

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж, өнөөдөр 05 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
May be an image of 1 person
Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч н.Таехюн Ли, ОБҮДХЭТ-ийн зохицуулагч Ц.Байгальмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал О.Очирбаатар , Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар, Мэргэжлийн холбоод (зөвлөл), Ажил олгогч байгууллага,болон Сонгогдсон сургалтын төвийн төлөөллүүд оролцлоо.
May be an image of ‎2 people and ‎text that says "‎ط‎"‎‎
“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг ХНХЯ удирдлага арга зүйгээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллана, Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
May be an image of 2 people, people studying and text
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд 2024 он 05 дугаар сарын 2-ний өдрөөс эхлэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлэх боломжтой.
Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
– Ажилгүй иргэн
– Ажил хайгч иргэн
– Ажил олоход хүндрэлтэй иргэн
– Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
– Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэдэд нээлттэй юм.
May be an image of 9 people
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг Өгөгдлийн сангийн ажилтан, Гурил, гурилан бүтээгдэхүүний ажилтан, Сүлжмэлийн технологийн ажилтан гэсэн 3 мэргэжлийн хүрээнд сургалтад хамруулж, ажлын байранд зуучлахаараа тус “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” онцлогтой юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments