|

Фото: Энэтхэг Улсад нөхцөл байдал там шиг байна

Өдгөө хамгийн их хүн амтай, ядуурал, агаар хөрсний бохирдол, дотоодын халдварт өвчнөөрөө толгой цохиж буй Энэтхэг улс биднийг “ОЮУН САНААНЫ ХӨРШ” хэмээн үзэж, 150,000 тун вакцины тусламж үзүүлж байсан нь саяхан.

Тэгвэл 1 тэрбум 380 сая гаруй хүн амтай Энэтхэг улсад цар тахлын тархалт хэрээс хэтэрч, халдварын үеийн нөхцөл байдал ТАМ болон хувирчээ.

Албаны мэдээллээр Энэтхэг улс хүн амынхаа 10 хүрэхгүй хувийг л вакцинжуулж чадсан бөгөөд өдөрт 300 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, бүртгэгдээгүй байж болзошгүй тохиолдлын тооцоолол хэрээс хэтэрсэн гэв. Нэг өдөрт нас барагсдын тоо 150 мянга хол давж байгаа бөгөөд цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаагаас болж халдварын улмаас нас барагсдын цогцсыг задгай талбайд шатаан, оршуулах ёслол ч хийх боломжгүй байгаа аж.

Ийм нөхцөл байдал үүссэний улмаас тус улсын ттолгой цохих баян чинээлэг хүмүүс хувийн онгоцоор гадаад орныг зорьж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд Английн Лондон хотноо Энэтхэг улсаас арав гаруй тэргүүн баячууд ирж, халдвартай эсэх нь ч тодорхойгүй, шинжилгээ өгөлгүйгээр газардаж, тусгаарлагджээ.

Энэтхэг Улсын ард иргэд, эрүүл мэнд, энх тайвны төлөө хичээн ажиллаж буй хэн бүхэнд сайн сайхан ирээдүйг хүсэж, дотроо итгэл найдвар тээхийг уншигч та бүхнээс хүсэж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *