Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өсжээ
Он гарсаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс арван аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар ойн 404га, хээрийн 504 мянга гаруй га гээд нийт 504.9 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна.
Түүнчлэн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар өсжээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа