Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа боллоо
Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймагт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ТЗУГ-ын дарга Ш.Чинбат нар танилцуулга мэдээлэл хийлээ.
Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн удирдлага, төрийн албан хаагч, иргэд даатгуулагч, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд зэрэг нийт 350 гаруй хүн оролцлоо.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы 2023.07.07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.