МУГТ Э.Цэндбаатар 10 дахь тулаандаа ялалт байгууллаа
онгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын арав дахь тулаандаа ялалт байгууллаа.
Тулааны гурав дахь үед өрсөлдөгч Альберто Меркадо шулуун цохилтын улмаас нүд нь гэмтсэн тул шүүгч тоглолтыг шууд зогсоосон юм. Ийнхүү найман үе үргэлжлэх байсан тулааныг Э.Цэндбаатар гуравдугаар үед нь дуусгавар болголоо.
Сануулахад, тэрбээр мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард Канадын тамирчин Мохамед Сумаоротай хийж, ялалт байгуулсан. Харин өнөөдөр Пуэрто-Рико улсын боксчин Альберто Меркадог буулган авснаар арав дараалан ялж, нэг ч ялагдалгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Э.Цэндбаатар “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдах юм байна. Хэрэв дахин ялалт байгуулж чадвал топ 10-д эрэмбэлэгдэнэ.