ОСКАР: Шилдэг Найруулагч номинацид Chloe Zhao ялалт байгууллаа

Кино урлагийн хамгийн том шагнал гардуулах ёслол Оскарын наадмын 93 дахь удаагийн үйл ажиллагаа яг одоо болж байна. 

Оскарын наадмын ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ номинацид нийт 5 найруулагч нэр дэвшсэн байгаа бөгөөд үүнд: 

Найруулагч Chloe Zhao: Nomadland

Найруулагч David Fincher: Mank 

Найруулагч Thomas Vitenberg: Another Round

Найруулагч Emerald Fennell: Promising Young Woman 

Найруулагч Lee Isaac Chung: Minari киноны найруулгаараа тус тус өрсөлдсөн юм. 

Тэгвэл энэ жилийн ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ шагналын эзнээр дахин давтагдашгүй найруулагч Chloe Zhao шалгарч, алтан хүний эзэн боллоо. 

Энэ үйл явдлыг онцгой болгож байгаа зүйл нь өнгөрсөн 93 жилийн турш Академын Авардад ердөө 13 эмэгтэй л найруулгын төрөлд өрсөлдөж байсан бөгөөд Chloe Zhao өөрөө Ази гаралтай, эмэгтэй найруулагч байгаа нь энэ үйл явдлыг улам онцгой болгож өглөө. 

Тэрээр Nomadland киногоо өөрөө найруулж мөн эвлүүлгийг өөрөө бие даан гүйцэгэсэн билээ. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments