ГЭРЭЭСЭЭ ГАРААД АЛГА БОЛСОН МАЛЧНЫ ЦОГЦСЫГ ИДЭР ГОЛООС ОЛЖЭЭ
Архангай аймаг, Цэцэрлэг сумын Чулуут багийн “Арал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 293 км-т, сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ 05.09-ний өдрийн 20:00 цагийн орчим малчин Г нь мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 13:07 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд малчин Г-ыг эрэн хайх ажиллагааг 05.12-ны өдрийн 07:30 цагаас дахин эхлүүлж, мөн өдрийн 15:30 цагт “Дангийн тархи” гэдэг газарт “Идэр” голын 1.5 метрийн усны гүнээс цогцсыг олж, гарган Цэцэрлэг сум дахь Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаад шилжүүлж өгсөн байна.