Баянхонгор аймагт шөвгөрсөн бөхчүүдийг шуудай дүүрэн цагаан ноолуураар шагнажээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж байсан үе үеийн сумын заануудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглосон байна. Барилдаанд аймгийн арслан Д.Бямбасүрэн түрүүлж, цэргийн арслан Г.Жамбалдорж үзүүрлэсэн бол их шөвөгт аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн начин Б.Өнөрбаатар нар үлджээ. Энэ үеэр сумын цолтой болон цолгүй бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж, шөвгөрсөн бөхчүүдийг мөн л ноолуураар шагнасан байна.

Тодруулбал, Үе үеийн сумын заануудын нэрэмжит сумын заан цолтой 32 бөхийн барилдаанд сумын заан Б.Бат-Эрдэнэ /Жинст сум/ түрүүлж, сумын заан Б.Сэрдорж /Шинэжинст сум/ үзүүрлэсэн бол их шөвөгт сумын заан Б.Балжинням /Шинэжинст сум/, сумын начин Д.Бат-Эрдэнэ /Бөмбөгөр сум/ үлдсэн байна. Харин цолгүй 32 залуу бөхийн барилдаанд О.Очбадрах /Шинэжинст сум/ түрүүлж, н.Чойжилсүрэн /Шинэжинст сум/ үзүүрлэж, Б.Буянтөгс /Жаргалант сум/, Б.Сумьяабазар /Баянговь сум/ нар их шөвөгт үлджээ.

Сумын заан Г.Хатанбаатар, хүү сумын заан Х.Дэмбэрэл нарын нэрэмжит өсвөрийн барилдаан Шинэжинст сумаас 6-9нас, 10-12нас, 13-15 насны ангилал тус бүрт 40 хүүхэд оролцож, хүчийг үзэн барилдсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *