ӨНӨӨДӨР: “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах талаар мэдээлнэ
Тавдугаар сарын 17-ны баасан гарагт болох үйл явдлын тойм:
-Д.Сүхбаатарын талбайд: Онцгой байдлын алба хаагчдын парад жагсаал болно.
-“Хар хорум” хотын ажлын хэсэг хуралдана.
09.30 цагт: “Новотел”-д: ЖДҮ-ийн санхүүжилтийн “Cashme-Нийлүүлэлтийн сүлжээний платформ”-ыг нээнэ..
09.30 цагт: “Шангри-Ла”-д: “АмЧам Монгол” тавдугаар сарын хурлаа “Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт үзүүлэх нөлөө” сэдвээр зохион байгуулна.
10.00-12.00 цагт: “Пума имперал”-д: “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны дүнг танилцуулна.
11.00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 4 сарын голлох үзүүлэлтийг танилцуулна.
14.00 цагт: Чойжин ламын сүм музейд: Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей боловсрол, судалгаа” хэлэлцүүлэг уулзалт болно.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: “Өргүй монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах талаар мэдээлнэ.
13.00 цагт: Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Бөөгийн холбоодын нэгдлээс Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон фестиваль болох талаар хэвлэлийн хурал зарлажээ.
14.30 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хавдаргүй Монгол” төслийн хүрээнд бүх сумын эмнэлгийн эмэгтэйчүүдийн төрөх орыг шинэчлэх ажил эхэлсэн талаар мэдээлнэ.