Улиастайн гүүрэн дээр 2 автомашин мөргөлдөж, таван хүн гэмтжээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, таван хүн гэмтсэн осол өнөө өглөө 06.12 цагт гарчээ.

Ослын дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан.

Мөн иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *