Монголын дугуйн тамирчид 28 жилийн дараа олимпод өрсөлдөнө
Узбекистаны нийслэл Ташкент хотноо өрнөж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртлээ.
Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисыг зорих болсон билээ.
Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” Олимпоос хойш 28 жилийн дараа Олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорино.