Жирэмсэн эмэгтэй төрөх хүртэлх хугацаандаа шүдээ хэдэн ч удаа эмчлүүлсэн ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Эрүүл мэндийн даатгалын сангаас шүдний тусламж үйлчилгээний тодорхой хэмжээний төлбөрийг хариуцан төлдөг. Гэвч жирэмсэн эмэгтэй төрөх хүртэлх хугацаандаа шүдээ хэдэн ч удаа эмчлүүлсэн ЭМД-ын сангаас бүрэн хариуцдаг болохыг тэр бүр мэддэггүй байна.
Тодруулбал, жирэмсэн эмэгтэйн шүдний тоо харгалзахгүйгээр эмчилгээ, үйлчилгээ авах санхүүгийн тусламжийг ЭМДС бүрэн хариуцдаг болохыг ЭМДЕГ-ын БТГ-ын дарга Б.Батчимэг мэдээллээ.