Б.Баатархүү: Худлаа ярьж хөдөлгөөнд оролцсон зөрчил их байна
Тээврийн Цагдаагийн албанаас хөл хорио тогтоосон нөхцөл байдал, QR код хэрхэн үйлчилж байгаатай талаар мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: Явган хөл хөдөлгөөний хувьд гэрийн ойролцоо дасгал хөдөлгөөн хийхийг өнөөдрөөс эхлэн хязгаарласан.
Хэвлэл мэдээллийн байгууллага өглөө оройдоо хувийн машинтайгаа QR кодоо шалгуулан хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин өдрийн цагаар сурвалжлага, мэдээ бэлтгэхдээ байгууллагийнхаа лого бүхий тээврийн хэрэгсэлтэйгээр бичиг баримтаа шалгуулан явж болно.
Эмнэлгийн байгууллагын ажилчдийн өмнөх QR кодийг сэргээсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтын тухай мэдээллийг цагдаагийн алба хаагч нарт бүгдэд нь хүргэсэн. Гэхдээ нэмэгдлээр олон албан хаагчид ажиллаж байгаа тул хэд хэдэн албан хаагч мэдээллээ дутуу авсан тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Нийт 5000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Цаашдаа энэ мэт алдаа гаргахгүйг хичээж ажиллах болно.
Маш олон зүйлийн шалтаг тоочиж, худлаа ярьж буй зөрчил их байна. Эмнэлэгрүү төрөхөөр явж байна гэж худлаа ярьсан зөрчил байсан. Харуул хамгаалалтын машин төмс ачиж явсан зөрчил ч гарсан. Сул хөдөлгөөн маш их байна. Бид хариуцлагатай байх ёстой.