Ашигт малтмалын лицензтэй холбоотой Түр хороо хаалттай хуралдана
Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо өнөөдөр 15.30 цагт хуралдана. Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хаалттай хэлэлцэнэ. Түүнчлэн “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголт, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх юм.