“Эмчлүүлснээс оршуулсан нь хямд” хэмээн гэрээслэл үлдээгээд өөрийгөө боомилсон хэрэг гарчээ
Коронавируст халдварын тархалт газар авч, өдөр бүр уг халдварын улмаас нас барах хүний тоо буурахгүй байна. Үүнтэй зэрэгцэн нэгэн харамсалтай явдал болжээ.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49 настай эрэгтэй өөрийгөө шонгоос боомилсон байдалтай олджээ. Талийгаачийн биед ил шарх байхгүй, “Зүрх минь өвдөж байна. Эмчлүүлснээс оршуулсан нь хямд” гэх гэрээслэл үлдээсэн байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.