ТАНИЛЦ: “Токио-2020” олимпыг зорих Монгол тамирчид

Японы Токио хотноо ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Зуны XXXII олимпын наадам,  2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Зуны XVI паралимпын наадам болно.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 24-ний өдрийн байдлаар олимпын 7 төрөл, паралимпын 4 төрөлд нийт 29 тамирчин эрхийн болзол хангаад байна. Токиогийн олимпын эрхийн болзол хангасан тамирчдыг танилцуулъя.

  1. Чөлөөт бөхийн төрөлд: Т.Тулга 65 кг, М.Лхагвагэрэл 125 кг /эр/, С. Батцэцэг 68 кг, О.Намуунцэцэг 50 кг, Б.Болортуяа 53 кг, Б.Хонгорзул 57 кг, О.Бурмаа 76 кг /бүгд эмэгтэй/
  2. Бокс: Э. Цэндбаатар 57 кг, Б. Чинзориг 63 кг, Н. Мягмаржаргал /эм/ 68 кг
  3. Байт харваа: Б. Отгонболд
  4. Буудлага: О.Гүндэгмаа, Э.Даваахүү /эр/, О.Эсүгэн, Ц.Анударь
  5. Сагсан бөмбөг: 3×3 сагсан бөмбөг эмэгтэй баг /4 тамирчин/
  6. Ширээний теннис: Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ
  7. Хөнгөн атлетик: Б.Сэр-Од, Б.Бямбажав, Б.Мөнхзаяа
  8. Пара таеквондо: Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ
  9. Пара пауэрлифтинг: Э.Содномпилжээ
  10. Пара байт харваа: Н.Мөнхбаатар
  11. Пара буудлага: З.Ганбаатар нар олимпын эрхийн болзол хангаад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *