МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлал гуйхыг даалгажээ

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг тус тус үндэслэн:

Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан цолтой Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасныг, энэхүү байдал нь давтагдаж байгааг ТЭМДЭГЛЭН,

ТОГТООСОН НЬ:

1.Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:

– 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

– 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2.Р.Пүрэвдагва нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа хүсэлт гаргасан, бусад улсын цолтнууддаа үлгэрлэн идэвх зүтгэлтэй барилдаж буйг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *