Сэрэмжлүүлэг: Налайхад 16 настай хүү хиймэл нуурт живж, нас барлаа
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хороо хиймэл нуурын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:06 цагт нуурын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.