|

“QR кодын хүсэлтийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ”

QR кодтой холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна.

Ажлын хэсгийнхэн “Хөл хориог илүү үр дүнд хүргэхийн тулд QR код олгохоос өөр арга байхгүй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шилдэг арга нь хөл хорио юм. Энэтхэгт байдал хурцдан, ямар хэцүү болж байгааг та бүхэн үзэж харж байгаа. Хөл хориог нямбай, нягт хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Цар тахалд манай ахмадууд  хамгийн түрүүнд нэрвэгдэх аюултай байгааг ойлгоорой. Урин дулаан цаг ирж, халдвар улам тарах эрсдэл нүүрлэсэн. Иймд НОК, УОК харилцан ярилцаж байгаад энэ шийдвэрт хүрлээ. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн байна. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа ба ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй юм. Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр дээрх автомашиныг хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан. Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд зарим зохицуулалтыг хийнэ” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *