ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигч Б.Баян-Очир найз Ц.Анандбазарын хүчирхийллийг өөгшүүлж байсан уу?
Хорио, цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл дахин сунгаад байгаа.
Тэгвэл ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигч Б.Баян-Очирн нь бэлгийн дарамтын асуудалд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн үйлдлийг өөгшүүлж байсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тодруулбал Ц.Анандбазар нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Багатэнгэрт байх Пентхаусынхаа сауныхаа өрөөнд хохирогч охинд бэлгийн харилцаанд орохыг шаардаж, дарамталж, хувцасыг нь урж, үснээс нь зулгаах зэргээр зүй бус үйлдэл гаргаж байхад дэргэд нь Б.Баян-Очир байсан ч хохирогчийг хамгаалах үйлдэл хийгээгүй талаар Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлэгт дурдагддаг.
Тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалтад багтжээ.