Өнөөдөр Энэтхэгээс ирсэн иргэдийг “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд тусгаарлажээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Similar Posts

2 Comments

  1. Хүн амынхаа хамгийн их оршин суудаг УБ хотод буулгаж байршуулж байгаа нь хамгийн эрсдэлтэй буруу шийдвэр шүү. Хятад Уханьд халдвар гархад Бээжин хот орон нутгийн бүх нислэгээ зогсоож зэргэлдээ Хөх хотод буулгаж байсан бэлэн туршлага бий.

  2. Гадны иргэдыг авмааргүй юмаа төлсөн мөнгөнөөсөө илүү эрсдэл учруулна шүү монголчуудаа бол авалгүй яахав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *