“ХӨСҮТ-д барьж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ долоо хоногт эхлүүлнэ”
2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ХӨСҮТ-д хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон.
Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0.5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байна.
Энэ долоо хоногт туршилтын ажлыг эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр албаныхан ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэв.