Та хүүхдээ зодож шийтгэдэг үү?

Жил бүрийн 4-р сарын 30-ны өдөр бол “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР” Ковид-19 цар тахлын үед эцэг эхчүүдээ хөл хорионд байгаа хүүхдүүддээ илүү цаг гарган ярилцаж, халамж тавин, хүлээцтэй хандан, эерэг аргаар хүмүүжүүлэхэд суралцахыг уриалж байна.

Энэ өдрийг  угтан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би боль гэж хэлмээр байна”, “Би бусдад өөрийн үгийг сонсгомоор байна” зэрэг   уриалга, зөвлөмжийг автобусны буудлын хүлээх хэсгийн гэрэлт самбарт зөвлөмж байршууллаа.

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг. Үүнд:

  • Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм.
  • Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
  • Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
  • Хүүхдэдээ насан турш хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
  • Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм.
  • Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *