Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан 2 хүн нас барсан байдалтай олджээ
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан хоёр хүн сурагггүй болжээ.
Тухайн 2 хүн тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай эрэгтэй, 21 настай эрэгтэй нар байжээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг зохоин байгуулж, өчигдөр /2021.04.26/ 10:29 цагт Чандмань сумын хоёр дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.