ӨНӨӨДӨР: Сонгуулийн программ хангамжийг газар дээр нь шалгаж туршина
Зургаадугаар сарын 24-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж байна.
12:00 цагт: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт зэрэг зохион байгуулна. ЕБС 5 болон 24 сургуульд байрлах хэсгийн хороонд болно. Утас: 9912-2141.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:00 цагт: Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ
11:30 цагт: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.
12:00 цагт: “Bridge real state” компанийн захирал М.Баярмаа 20-130 сая хүртэлх төгрөгийг зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэж 280 гаруй иргэнийг хохироож байгаа тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:30 цагт: “Үнэн ба зөв нам”-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.
13:00 цагт: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024 сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Чингис хаан”-ын Үндэсний музейн номын санд: Зураач, эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл агсны сүүлчийн бүтээл болох “Хүннү товчоо” номын нээлт болно.