Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ‘ЗАЛУУС’ 1,2,3 орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв

Томилогдоод удаагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ОБЕГ-т ажилласан бол өнөөдөр барилгын салбарынхантай өглөөний уулзалт хийлээ. Уулзалтаар барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах асуудлыг хөндсөн юм.

Засгийн газар дундаж орлоготой иргэдэд чиглэсэн хямд орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд эхний удаад “Залуус” 1,2,3 орон сууц барих талаар чухалчлан ярилцлаа. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг ямар байх, хувийн хэвшлийнхэнд ямар нөөц боломж, хүндрэл бэрхшээл байгааг нээлттэй ярилцлаа.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь  гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Тэр утгаараа Залуус 1, 2, 3 дугаар хорооллыг туршилт байдлаар хиймээр байна. Ингэхдээ хоёр хорооллыг нь Улаанбаатар хотод аль нэг хорооллыг нь орон нутагт хийж үзэхийг Засгийн газрын зүгээс хүсэж байна” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments