С.Энхболд: Халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдад нийт 1.8 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Улсын хэмжээнд 96 хүн нас бараад байгаагаас 88 хүн нь цар тахлын хүндрэлээр, 8 нь хавсарсан өвчний улмаас нас барсан. Манай улсад задлан шинжилгээ хийх боломжгүй. Боломж байсан бол нас барсан хүмүүсийг суурь өвчтэй юу, коронавирусийн шалтгаант нас баралт уу гэдгийг тогтооно. Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн хүмүүс байна. Бусад хүн нь вакцин хийлгээгүй байсан.
Ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдад тэтгэмж олгосон. 2020 онд 210 эрүүл мэндийн ажилчдад 1.8 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. Мөн 2021 онд голомтод, дайчлагдан ажиллаж байгаа 2330 ажилчдыг 1 сая төгрөг болон 500 мянган төгрөгөөр уршуулж байна” гэв.