“Хуримтлагдсан хог голын бургасанд тээглэж үерийн эрсдэл үүсгэдэг”
НОК-иос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Мөн үеэр Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа “Өнгөрсөн дөрвөн жилд 33 томоохон байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ хийж гүйцэтгэсэн. 1.2 километр үерийн барилга байгууламж шинээр барьсан. Ойролцоогоор 4.5 км шинээр засварласан. Өнгөрсөн оны үерээр цөөнгүй үерийн барилга, байгууламж сэтэрч гэмтсэн. Энэ хавраас эхлэн мөсийг зөөж тээвэрлэж, голыг голдирол чөлөөлөх ажил хийгдсэн. Сэлбэ болон дунд гол дагуу үл хөдлөх хөрөнгө барьсан аж ахуйн нэгжийн барилгыг чөлөөлсөн. Манай байгууллагаас нийт 68 мянган тонн лаг, шавар зөөвөрлөх төлөвлөгөөтэй байсан.
Өнгөрсөн долоо хоногт хувийн аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцсөн. Одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгж сэлбэ, дунд голын лаг, хагшаасыг цэвэрлэж, хамтарч ажиллаж байна. Сэлбэ голын урсцыг чөлөөтэй урсгах нэн шаардлагатай байна. Гол дотор олон жилийн турш хуримтлагдсан лаг, шавар болон хог байна. Дээл, хүүхдийн живх зэрэг хог хуримтлагдаж урсан голын бургасанд тээглэж үерийн эрсдэл үүсгэдэг” гэв.