Монголын баг тамирчид 10 медаль хүртжээ
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотноо энэ сарын 19-нээс 21-ний өдрүүдэд “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн зохион байгуулагдлаа. Монголын эрэгтэй баг тамирчид олимпын 6 жингээс 3 алт, 2 хүрэл, эмэгтэйчүүд 2 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Н.Батбилгүүн хүрэл медалийн эзэн болсноор Монголын баг тамирчид уг тэмцээнийг 10 медальтайгаар өндөрлүүллээ.
ЭРЭГТЭЙ:
57кг жинд
Б.Мөнх-Эрдэнэ (Алтан медаль),
П.Дашцэрэн (Хүрэл медаль)
65кг жинд
Н.Ганбаяр (Алтан медаль)
74кг жинд
Э.Тэмүүлэн (Алтан медаль)
86 кг жинд
Н.Батбилгүүн (Хүрэл медаль)
ЭМЭГТЭЙ:
53 кг жинд
Н.Түмэндэмбэрэл (Мөнгөн медаль)
57кг жинд
Э.Сумъяа (Хүрэл медаль),
Б.Энхтүвшин (Хүрэл медаль)
76 кг жинд
З.Болортунгалаг (Мөнгөн медаль)
Н.Загардулам (Хүрэл медаль)
Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 245 тамирчин оролцжээ.